Өнөөдөр АНУ-ын цэргийн хүчний “Батлан хамгаалах төслийн дээд судалгааны
агентлаг” хамгийн сүүлд зохион бүтээсэн роботоо танилцууллаа.

Роботын туршилтын загвараа танилцуулсан цэргийнхэн “Робот илжиг явган цэргийнхний ачааллыг хөнгөвчлөх боломжтой. Энэ робот аман болон үзүүлэх мэдээллийг хөрвүүлэх чадвартай” хэмээн ярьжээ. Мөн илжиг робот нь цэргийн тушаалаас хамааран хурдаа өөрчлөх чадвартай тул хурдаа тохируулж алхаж, шогшиж, гүйж, хурдалж чадах юм байна.
Гэхдээ роботын жинхэнэ загварыг хийхдээ хэд хэдэн зүйлийг засч сайжруулахаар болсон байна.
Роботын алхаж, давхиж буй бичлэгийг энд дарж үзнэ үү.
Д.Идэр