УИХ-ын гишүүн Т.Доржханд болон ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Намрын чуулганаар хэд хэдэн хуулийн шинэчлэлийг оруулахын нэг нь банк санхүүгийн салбарын шинэчлэл байсан. 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байх үед Үндэсний аудитын газраас мэдээлэл хийдэг. Тухайн үед банк санхүүгийн салбар хүндрэлтэй байгаа талаар хэлж байсан.
Мөн Монголбанкнаас мэдээлэл хийх үеэрээ системийн таван банк чухал бусад нь хамаагүй гэж хэлснээрээ хоёр банк дампуурах гэж байгаа гэдгийг зарлачихлаа.
Түүнчлэн МАН-ын мөрийн хөтөлбөрт ядуурлыг хоёр дахин бууруулах талаар заасан. Дөрвөн жилийн дараа ядуурлын түвшин 15 хувь байх ёстой. Гэтэл үндсэн чиглэл дээрээ 2025 онд 20-30 хувь бууруулна гэж байна. Мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалт хаачив.
Түүгээр ч зогсохгүй зээлийн хүүг сарын нэг хувиас хэтрүүлэхгүй байна гэж тусгачихаад үндсэн чиглэл дээрээ зээлийн хүүг бууруулна л гэж тусгасан байна. Амлаад байсан зүйлүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь алга. Амлалтыг нь бид шахаж ажиллана” гэв.
Тэдний зүгээс төвсийн тодотголыг яаралтай хийх шаардлагатай талаар хэд хэдэн удаа шаардаж байсан ч хийгээгүй. Өнөөдөр төсвийг танах биш 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна гэдгийг онцоллоо.
А.Сүх
Сэтгэгдэл (2)