УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулж хамтран ажиллахаар болжээ.
Энэ талаар Д.Сарангэрэл “УИХ-ын сонгуулийн үеэр бидэнд захиж өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 10 гаруй гол асуудалд суурилж ажиллана. Архидалт, хүчирхийлэл, хүүхдийн аюулгүй байдал зэрэг 10 гаруй чиглэлээр эмэгтэй гишүүд хамтран ажиллана” гэлээ.
С.Одонтуяа “Бүлгийн даргаар Д.Сарангэрэл гишүүн сонгогдсон. Ядууралд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд байна. Бид энэ талаар дорвитой ажиллана. Мөн судалгаагаар Монгол Улс архидалтын хамгийн аюултай түвшинд байна гэж гарсан. Үүнээс гадна хүүхдийн асуудал, хавдар зэрэг олон чиглэлээр өөрсдийн мэргэжил, харьяалагдах байнгын хороогоор дамжуулан чадах ядахаараа ажиллана” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)