Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Пүрэвдаваа: Төрд хяналт алдагдвал нам дагасан бизнесменүүд, улстөрчид төрнө

2020-8-20
0
ЖИРГЭХ

АН, МАХН, ШИНЭН болон бие даагчид нэгдэн Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардах бичиг өргөн барихаар болжээ. Энэ тухай намуудын удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.  


Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхий Х.Баттулгад санал өргөх бичиг барихаар боллоо. 2020 оны сонгууль луйврынх болсон. АН төдийгүй бусад намууд энэ тухай мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой мэдээллийг цуглуулж, хууль хүчний байгууллагад хандах ажлыг хийлээ. Үүний нэг нь Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа албан бичиг. МАН-аас бусад намууд буюу 1.8 сая сонгогчдын санал авсан улс төрийн хүчнүүд нэгдсэн. Найман зүйл заалттай албан бичгийг Ерөнхийлөгчид гардуулна” гэсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “2020 оны хамгийн том үйл явдал нь УИХ-ын сонгууль. Урьдчилсан байдлаар луйврын сонгууль болсон. Улстөрчдийн амаар яриад хэрэггүй байх. Ажлын хэсэг байгуулсан.

Түүнд маш ноцтой зөрчил гарсан. Сонгуулийн саналын хуудас тусгай нууцлалтай байдаг. Сольж, өөрчилж болдоггүй учраас үнэт цаасны хэмжээнд үздэг. Гэтэл ямар ч нууцлалгүй саналын хуудас явсан” гэлээ.

Харин ШИНЭН-ын дарга Ж.Батзандан “200 мянгаас дээш санал авсан дөрвөн хүчин уулзаж, сонгуулийн луйврыг илрүүлэх ёстой гэж нэгдсэн. Дөрвөн улс төрийн хүчин нэгдэж, сонгуулийн луйврыг зохион байгуулсан СЕХ-ын дарга, удирдлагыг огцруулах ёстой гэж үзэж байна” гэв. Мөн “Сонгуулийн дараа бие даагчид нэгдэж мэдэгдэл хийсэн. Маргаантай тойргуудад дахин санал хураалт явуулаач гэж байгаа юм. Эрх тэгш бус харьцаанд сонгууль явуулж болохгүй” гэдгийг Дархан-Уул аймагт бие даан өрсөлдсөн “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд онцоллоо.

АН-ын удирдлага, улс төрийн намуудын дарга нар, бие даагчдын төлөөллийн зүгээс Ерөнхийлөгчид найман шаардлага бүхий өргөн бичиг хүргүүлэхээр болсон байна. Тэдний хувьд аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийг шударга явуулах ёстой хэмээн үзэж ийнхүү нэгдсэн гэнэ.

Энэ үеэр нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Пүрэвдаваа "Шударга сонгууль болсонгүй.  МАН 62, АН 11, МАХН нэг, нэг бие даагчтай парламент бүрдлээ. Хүмүүс МАН хавтгай дэмжлэг авсан юм шиг ойлгоод байна. Би өөрөө магадлалын онолыг судалсан математикч, тооны хүн. Бид цөөн хүн амтай, суурин газар амьдарч байна. Гэтэл сонгуулийн дүн ийм байдлаар гарч байгаа нь шударга сонгууль болоогүйг харуулж байгаа юм.

Эрх баригч МАН орон нутгийн сонгуульд дахин багаар нь дэмжиж, эрх мэдлийг бүх шатанд өгөөд үзэх нь зүйтэй гэсэн утга бүхий мэдээллийг цацаад эхэллээ. Гэтэл төрд аль нэг нам ямар нэгэн хяналтгүйгээр эрх мэдлээ нэмэгдүүлээд байвал ямарч нөхцөлд буруу чиглэлд явж, дарангуйлал тогтож байдаг.

Та бидний ирээдүйн дөрвөн жилийн амьдрал хяналттай байх ёстой. Энэ тэнцвэрт байдал алдагдах юм бол зөвхөн нам дагасан бизнесменүүд, улстөрчид л төрнө. Яваандаа бүх сонгуулийг шударга бусаар явуулж, бидний сонголтыг хулгайлсаар байх болно. Ийм шударга бус нийгмийг хяналтгүй үлдээвэл ирээдүйд энэ хэцүү нөхцөлөөс гарахад маш их цаг хугацааг алдана. Тэгэхээр иргэд орон нутгийн сонгуульд МАН-ын эсрэг хяналтын тогтолцоог бий болгож оролцох хэрэгтэй. 

Нэг намын давуу байдал нь ямар сөрөг талтайг олон улсын жишээнээс ч олж харж болно. Харин олон намын тогтолцоотой барууны улс орнуудад иргэд нь амар тайван, айх аюулгүй амьдарч, улс орон нь хэрхэн хөгжил дэвшилд хүрч байгааг бодолцож сонголтоо хийх цаг болжээ. Улс оронд нэг нам бус олон намын төлөөлөл л хөгжлийг авчирдаг" гэв. Түүний хувьд ирэх орон нутгийн сонгуульд нийслэлийн АН-ыг удирдан оролцох юм. 

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сайнбаяр (79.98.214.50)
    Албан тушаалын донтонгууд.Пүрэвдаваа, Батзандан гэх мэт хүмүүс өөрсдөө өмнө нь хэн байсийн баарны эзэн, гудамжны жагсагч байсан биз дээ. ААН-дийг дарамталж мөнгө олоод гаршчихсан шуналтангууд
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    15 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    16 цаг 34 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 59 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    17 цаг 1 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    17 цаг 24 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    18 цаг 19 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    19 цаг 34 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    20 цаг 18 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    20 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    21 цаг 3 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    21 цаг 4 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    21 цаг 10 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    22 цаг 19 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    22 цаг 32 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    22 цаг 41 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    22 цаг 45 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    22 цаг 54 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    23 цаг 4 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    23 цаг 9 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    23 цаг 17 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК