УИХ-ын үдээс хойшхи чуулган Монгол Улсыг 2020-2025 он хүртэл хөгжүүлэх бодлогын талаар үргэлжилж байна.
Ж.Бат-Эрдэнэ: Автозамынхаа сүлжээг “Нутгийн зам” хөтөлбөртэй уялдуулан хийсэн үү. Хэн нэгэн улстөрч сайдын хүслээр эндп тэнд зам тавьсаар сүлжээг замхруулаад байна. Хоёрдугаарт, мянганы замын босоо чиглэлийн 99.7 км зам бий. Хаягдаж яваад өнгөрсөн дөрвөн жил хийгдсэн.
Түүнчлэн хүний хөгжлийн боловсрол дээр ЕБС-ийн сургалтыг сайжруулах талаар үг үсэг оруулмаар байна. Англи хэлний сургалтан дээр анхаармаар байна. Хариулт өгнө үү.
Л.Халтар: “Нутгийн зам” хөтөлбөр нь аймгуудын төвийг сумын төвтэй холбох юм. Судалгааны ажил үргэлжилж байна. Хоёрдугаарт, Эрдэнэт, Хялганат, Хангал зэрэг зам яриад байна. Хамгийн гол нь ТЭЗҮ алга байна.
Л.Цэдэвсүрэн: Сургалтын чанарыг сайжруулах талаар энэ үг үсгээрээ ороогүй ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агуулгаараа орчихсон. ЕБС-ийн сурагчдыг 5 дугаар ангиасаа эхлэн Англи хэлийг үе шаттайгаар үзэж байна. Анги дээшлэх тусам хичээлийн цаг нь ихэснэ. Цаашид тодорхой чиглэлийн их, дээд сургуулийн оюутнуудыг төгсөхдөө англи хэлний мэргэжлийн оноотой байх шаардлага тавина.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)