
1.Баруун 4-н замын уулзвараас урагшаа өгөөж чихэр боовны үйлдвэрийн баруун урд уулзвар хүртэл 2012.09.11-ны 22:00 цагаас 2012.10.01-ныг хүртэл зам засварын ажил хийгдэх учир зам бүрэн хаагдана. Сөүлийн гудамж дагуу замын хөдөлгөөн хэвийн явагдана.
2.Төмөр замын вокзалын уулзвараас зүүн тийш урбанекын гэрэл дохиотой уулзвар хүртэлх нарны зам 2012.09.14-ны 22:00 цагаас 2012.09.16-ны 12:00 цаг хүртэл зам засварын ажилтай холбогдуулан бүрэн хаагдана.
3.СХД-ийн нутаг Мах импексын уулзвараас зүүн тийш таван шарын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 2012.09.11-ны 22:00 цагаас эхлэн зам засварын ажилтай холбогдуулан хэсэгчилэн хааж тус тус хөдөлгөөнийг зохицуулна.