УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Төсвийн тодотголын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.
Г.Дамдинням: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайг өргөтгөхөөр тусгажээ. Эдгээр уурхайн нэгийнх нь өмч нь 60 тэрбум, өр нь 120 тэрбум байна. Бодит байдал дээр дампуурчихсан. Ийм хувь хувьсгалын менежментийг харуулсан заваан ажлыг болих хэрэгтэй. Төсвөөс хэр хэмжээний татаас энэ хоёр уурхайд өгөх юм бэ.
Ч.Хүрэлбаатар: Багануур, Шивээ-Овоогийн уурхай улсын төсвөөс татаас авдаггүй. Эрчим хүчний системээс татаас авдаг газар нь баруун бүсэд байдаг. Аж ахуйн нэгжүүдийг сайжруулах зэрэг оновчтой тогтолцоог бүрдүүлэх талаар арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх байх. Энэ талаар тантай санал нэг байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)