ОХУ-ын хамгийн өндөр настай иргэн өнөөдөр нас барсан тухай "Риа Новости" агентлаг мэдээлжээ. Дагестаны иргэн Магомед Лабазанов нь өнөөдөр өглөө 122 насандаа таалал төгсжээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард 122 насныхаа төрсөн өдрийг тосгоныхонтойгоо тэмдэглэсэн байна. Гэхдээ түүнийг хэдэн оны хэдэн сард төрснийг яг таг нотлох албан ёсны баримт бичиг байдаггүй аж.
Харин өндөр настан Лабазанов өөрийгөө Хойд Кавказын Дагестанд 1890 онд төрсөн гэж нотлон ярьдаг байжээ. Магомед Лабазанов Дэлхийн хоёрдугаар дайны дараа Чечень, Казахстанд мөн амьдарч байсан аж.
Б.Баяр