УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Төсвийн тодотголын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлснийг хүргэе.
Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар өөрийнхөө төсвийг хийж байгаа юм шиг байх юм. Төрийн өмч гэж яриад байх юм. Энэ хэдэн тоог нь шахаж өгөхөөр Засаг ажилладаг юм. Би дэмжихгүй. ДНБ-ий өсөлтийг 6 хувь байсныг хасах 1 болгосон. Инфляци хөрөнгө мөнгө байхгүй учраас буурна. Тийм юм бол зарлагаа барь л даа. Дахиад өр үйлдвэрлэх гээд байх юм. Сангийн яамыг Ч.Хүрэлбаатараас Ч.Хүрэлбаатар л хүлээж авлаа. Хэнд буруугаа чихих вэ одоо.
2005 онд Ч.Хүрэлбаатар бид хоёрыг хамтраад ажиллаж байхад төсөв 800 тэрбум төгрөг хүрдэггүй байсан.
Эдийн засаг өслөө гэнгүүт зарлагаа өсгөчих юм. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө төсөв өсдөг. Энэ сонгуулийн төсвөө буулга л даа. Олон барилгуудаа царцаах нь зөв байсан юм. Та нар дахиад босговол хүнд байдал хүрнэ.
Би үнэнийг чинь хэллээ шүү. Монгол Улсын төсөвт санаа зовж байна. Танай нам дотор хэлэлцээд засаж залруулж чадах хүч чадал байна. Хоорондоо ярь л даа. Нүдэн балай чихэн дүлий яваад байвал Монгол Улс нийтээрээ хохирох гээд байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)