Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтосүрэн "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан АН-ын бүлгээс өнөөдөр завсарлага авсан. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар тав хоногийн завсарлага авах ёстой. Хуулиар хугацаатай завсарлага өгдөг. Энэ дагуу зохицуулагдсан. Хуулийн төслийг УИХ ээлжит бус чуулганаар амжуулж хэлэлцэхийг бодно.
Дэд хороо хуралдаагүй гээд төсөв хойшлох асуудал гараагүй. Төлөвлөгөө ёсоор ирэх даваа гарагт дэд хороо хуралдах байх. Хэрэв дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хороог хуралдуулахгүй гэвэл дараагийн хүн нь даргалаад хуралдуулах эрх зүйн орчин нь нээлттэй" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)