зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон аавын хүүхдийн амийг авч одсон золгүй, ноцтой ослын 24 баримт

2012-9-12
0
ЖИРГЭХ
Он гарсаар золгүй байдлаар буюу санамсар болгоомжгүй байдал, зам тээврийн осол, үйлдвэрлэлийн ослоор амиа алдах хэрэг их гарах болсон. Иймээс 24tsag.mn сайт золгүй ослын 24 баримтыг хүргэж байна.
    barilgaОн гарсаар золгүй байдлаар буюу санамсар болгоомжгүй байдал, зам тээврийн осол, үйлдвэрлэлийн ослоор амиа алдах хэрэг их гарах болсон. Иймээс 24tsag.mn сайт золгүй ослын 24 баримтыг хүргэж байна.

1.    Авто ослоор амиа алдсан иргэдийн хамгийн балчир нь нэг ой зургаан сартай бяцхан хүү байв. Хүүгийн аав “Портер” маркийн автомашинаа өгсүүр газар тавихдаа аюулгүй байдлыг нь бүрэн хангаагүйгээс  машин ухрахдаа нэг ой зургаан сартай И-г дайрсан байдаг. Үүний улмаас бяцхан хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан юм. Уг хэрэг өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүрэгт гарсан.

2.    Үүнтэй адил харамсалтай осол өнгөрсөн амралтын өдрөөр гарав. Булган аймгийн Дашинчилэн сумын Хонхор нуур гэх газар оршин суух иргэн Б-ийн портер машинд гурван настай хүү нь тоглож байгаад түлхүүрээр нь машиныг хөдөлгөсөн байдаг. Улмаар машин хөдлөхөд машины хажууд тоглож байсан хоёр настай эрэгтэй Т-г дайрч, амь насыг нь хөнөөсөн юм.

3.    Мөн өнгөрсөн наймдугаар сард Завхан аймгийн Идэр суманд жолооч 3 машинтайгаа ухарч байгаад нэг нас долоон сартай охиныг дайрч, амь насыг нь хөнөөсөн байдаг.

4.    Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Хэнтий аймагт иргэн Э хоёр настай охиноо машиндаа суулган явж байтал машины хаалга гэнэт онгойж, хоёр настай охин нь унаж, хажуугаар зөрөн явж байсан машинд дайрагдан нас барсан байдаг. 028c1f95743ac2afbig

5.    Бага насны хүүхэд ослоор амиа алдсан хэрэг үүгээр дуусахгүй. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Хайрхан багт “ММС Delica” маркийн 65-58 УБЧ  дугаартай автомашины жолооч Ц явган зорчиж байсан дөрвөн настай Д-г дайрч амь насыг нь хохироосон билээ.

6.    Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагаан чулуут гэдэг газар “Toyota Cluger” маркийн машин эрэг рүү унаснаас 27 настай Н, дөрвөн настай А нар харамсалтайгаар амиа алдсан юм.

7.    Энэ мэт санамсаргүй болгоомжгүй байдлаас болж,бяцхан хүүхдүүд амиа алдаж байхад согтуу жолоочийн гайгаар арван настай бяцхан хүү амиа алдав. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Ш.Алтанхуяг гэгч нь Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. Тэрээр осол гаргахдаа 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг.

8.    Мөн үүний дараа өнгөрсөн зургадугаар сард Сонгинохайрхан дүүргийн толгойтын 91 дүгээр гудамжинд “Hyundai Exсel” маркийн автомашины жолооч X согтуугаар жолоо барьж, найман настай Б-г дайрч, амь насыг нь хохироосон. Тэрээр жолоо барих үедээ 1.29 хувийн028c1f95743ac2afbig согтолттой байсан нь тогтоогдсон юм.

9.    Түүнчлэн согтуу жолоочийн гай нэг биш олон хүний аминд хүрсэн ноцтой осол өнгөрсөн амралтын өдрөөр гарав. Өмнөговь аймгийн Баяндалай суманд оршин суух О-гийн гэрийг 35 настай эрэгтэй А согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад дайрсаны улмаас гэрт байсан гурван эмэгтэй, арван настай хүү нар харамсалтайгаар амиа алдсан билээ.

10.    Харин хичээлийн шинэ жил эхлээд нэгхэн хонож байхад долоон настай охин харамсалтайгаар амиа алдав. Баянгол дүүргийн зургадугаар бичил хороолол, 13 сургуулийн хоёрдугаар ангийн сурагч зам хөндлөн гарч яваад машинд дайруулан амиа алдсан юм. Охины амиа алдсан сургуулийн дэргэдэх замд хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэг аль нь ч байдаггүйгээс ийнхүү амиа алдсан билээ.

11.    Ослын улмаас амиа алдсан иргэдийн тоо үүгээр дуусахгүй. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд Булган аймгийн Рашаант сумын нэгдүгээр багийн “Бичигт хад” гэх газарт ноцтой осол гарч, нэг хүн нас барж, долоон хүн гэмтсэн юм. “Баянхонгор-Улаанбаатар” чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн УНӨ-8849 улсын дугаартай “Истана” маркийн 24 зорчигчтой бага оврын автобус, УНО-8761 улсын дугаартай “Хюндай” маркийн хүнд даацын ачааны автомашинтай мөргөлдсөн. Уг ослын улмаас бага оврын автобус дотор зорчиж явсан 51 настай эмэгтэй газар дээрээ нас барсан билээ.

028c1f95743ac2afbig12.    Мөн Увс аймгийн Сагил суманд шатахуун тээвэрлэж явсан ОХУ-ын хоёр камаз хоорондоо мөргөлдөж, ослын улмаас нэг жолооч газар дээрээ нас барж, нэг жолооч нь хүнд бэртсэн юм.

13.    Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутаг дэвсгэрт уул уурхайн компанийн гурван ажилтныг  ажлаасаа буугаад явж байхад нь том оврын автомашин дайрч, нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь хүнд гэмтсэн байдаг.

14.    Мөн дөрвөн хүний амийг авч одсон осол өнгөрсөн зургадугаар сард гарав. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Хамар даваа”-нд явж байсан “Toyota Land Cruiser” маркийн машин онхолдсонооос дотор нь сууж явсан 55 настай эрэгтэй, 23,33 настай хоёр эмэгтэй, гурван сартай хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

15.    Тус сард мөн эхнэр нөхөр хоёр зам тээврийн ослоор амиа алдав. Булган аймгийн Хангал сумын нутагт “Accent” маркийн машин нь онхолдож, 49 настай эрэгтэй, 47 настай эмэгтэй нар нас барсан байдаг.

16.    Наадмын өмнөхөн олон хүний амийг авч мэдэхээр томоохон осол гарсан нь 40 тонны чингэлэг жижиг машин дээр унасан осол байв. “ТЭЦ-3”-ын ойролцоо явж байсан хүнд даацын авто машины ачаа хажуугаар явж байсан Prius-20 маркийн машин дээр унаж, жолооч нь нас барж, хоёр эмэгтэй хүнд бэртсэн билээ. Тухайн үед 40 тоннын чингэлэг дотор дүүрэн газ ачиж явсан юм. Азаар 40 тонны чингэлэг дотор байсан газ дэлбэрээгүй. Хэрвээ тэр олон газ ямар нэг байдлаар дэлбэрсэн бол онц аюултай осол болох байсан нь тодорхой.

17.    Хамгийн сүүлийн жишээг дурьдахад, өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг, “Ургах наран” хорооллын баруун талын автозамд Төв аймгийн дугаартай “Тоёота Харриер” макийн дунд оврын жийп машин хурд хэтрүүлэн гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад замын хажуу руу онхолдсон. Улмаар нэг хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд гэмтсэн юм.
18.    Зам тээврийн ослоос гадна золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэргүүд ч гарч байна. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд Дорнод аймагт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын таван алба хаагчийн дөрөв нь амиа алдав. Галыг унтрааж байхдаа гурван алба хаагч нь амиа алдсан бол түлэгдсэн хоёр алба хаагчийн нэг нь эмнэлэгт очсон хойноо амиа алдсан билээ.

028c1f95743ac2afbig19.    Мөн эцэг эхийн санамсаргүй болгоомжгүй байдлаас болж, гурван ч бяцхан хүүхэд ухсан жорлонгийн нүхэнд унаж амиа алдав. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нэг нас нэг сартай хүү жорлонгийн нүхэнд унасан бол Налайх дүүргийн гуравдугаар хороонд хоёр настай хүү, Сүхбаатар дүүргийн XVIII хороо Бэлхэд нэг нас найман сартай охин Ч жорлонгийн нүхэнд унаж амиа алдсан юм.

20.    Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын эхээр Баянгол дүүргийн долдугаар хороонд дөрвөн настай A охин халуун цайнд түлэгдэж амиа алдсан байдаг.

21.    Харин Үндэсний их баяр наадмын үеэр 13 настай хоёр ч хүү морьноос унаж амиа алдсан. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвд Соёолон насны морь унаж байсан 13 настай эрэгтэй Т мориноос унасан. Мөн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Харган гэх газар 13 настай хүүхэд мориноос унаж амиа алдсан юм.
22.    Мөн өнгөрсөн хавар "Нүхт" амралтын газрын тоглоомын саадны хажууд баригдаж байсан барилга нурснаас таван хүн дарагдаж, нэг хүн амиа алдсан билээ. 

23.    Хамгийн эмгэнэлтэй харамсалтай хэрэг есдүгээр сарын 3-нд гарав. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 12 настай хүүхдийн дээрээс нурж, амь насыг нь хохироосон юм.12 настай охин хичээлээ тараад ээж, эгч хоёртойгоо зам хөндлөн гарч яваад ийнхүү амиа алдсан билээ. Урьдчилсан байдлаар зуурмаг шахагч машины тулгуур газарт цөмөрсний улмаас осол гарсан гэдэг.

24.    Уг хэргийн дуулиан намжаагүй байтал өнгөрсөн долоо хоногт дахин нэг хүн барилгын ослоор амиа алдав. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” орон сууцны хороололд өргөгч караны толгой салж унаснаас 26 настай С амиа алдсан билээ.

Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.36)
    Үнэхээр харамсалтай үйл явдлууд болжээ дүнгэж хорвоод мэндэлсэн бяцхан үрс амий алдсан гэхээр
    2023 оны 12 сарын 22 | Хариулах
  • (202.21.112.2)
    болгоомжтой байцгаал даа хэтэрхий хэнэггүй Монголчууд,тэр буцхан үрсийг машиний ойр тоглоно гэж яагаад сэтгэж чадахаа болисон эргүү тэнэг нь дэндчихсэн малаас доор сэтгэхүйтэй болсон улсууд бэ,Жолооч нар орон сууц дундуур эрчээрээ гарч ирэх юм аа хүүхдүүд гүйгээд гарч ирнэ гэсэн сэтгэхүй алгаа
    2012 оны 09 сарын 20 | Хариулах
  • (202.126.91.60)
    ҮҮНД ТӨР БҮРҮҮТАЙ ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨЖ БАЙСАН МАН ХЭМЭЭХ ЛУЙВАРЫН ҮҮР БОЛСОН БАЙГУУЛАГ БУРУУТАЙ
    2012 оны 09 сарын 17 | Хариулах
  • (202.70.46.199)
    ум маани бадми хум
    2012 оны 09 сарын 16 | Хариулах
  • (122.201.18.159)
    er n tehnikiin ajulgui baidal durem juramaa mordoj surmar jm heze hodolgooni sojld surnaa joohon huuhdee conhoor cuhuilgaj bariad jvdag holduu uhernuud ih baidag shuutehnik bol tehnik zov edelj hereglej chadahgui bol tomriin seg avch oortoo bolon orooliig hohirooj baihaar hojr zeerdeeree jvcgaaj baildaa neg bol mori malaa unaad jvcgaaldaa..
    2012 оны 09 сарын 15 | Хариулах
  • (220.94.224.187)
    Uneheer haramsaltai yumaa Denduu yum Hairan humuus Hairan amidraliin amtiig ch uzeegui byatshan amitad...
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • baagii (202.55.191.37)
    um mani badmi hum
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin (202.179.16.186)
    Sogtuu joloochiig shuud xorij albadan xodolmor xiilge.
    2012 оны 09 сарын 13 | Хариулах
  • uka (79.26.187.220)
    manai jolooch nar sogtuu mashin tereg unahaa boliochee tsaanadaj hunii amidral naanadaj uurinhuu amidraliig hohirooj bga heregshd. mashin tereg barij unaj chadahgui bol tumriin seg awaad gemgui humuusiin ami nasiig hohiroohoo boliochee jolooch naraa. ta nariin gaigaar huuhduud ch hicheel surguulidaa yawhad hetsuu bolood bna, hotiin dargaa yawgan hunii zam surguuli tsetserleg orchimiin zamuudaa ayulgui bolgoochee durem medehgui bolon sogtuugaar mashin tereg joloodson hunii jolooniih ni erhiig 10 jileer eswel buh nasaar ni horigloh heregtei ene osol awaari arai hjeterlee
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
  • ÌÀÑÒÅÐ ÄÈÇÀÉÍ (202.9.47.130)
    Бүх төрлийн пластик картын хэвлэл, захиалга, худалдаа, Нэрийн хуудас, óðèëãà, ìýíä÷èëãýý, òàíèëöóóëãà õýâëýõ онлайн захиалгын үйлчилгээ300 ширхэгээс дээш хүргэж өгнө. Óтас: 88190988, 323808 Õàÿã: Áàðóóí 4 çàì ÌÀÑÒÅÐ ÄÈÇÀÉÍ
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
  • ОД (180.235.174.141)
    ВИД ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ ДЭЭ
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
  • (202.179.11.98)
    ум мани бадми хум
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
  • (202.131.231.115)
    UM MANI BAD MI HUM .....MONGOLIA
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
  • (103.9.90.252)
    pooh
    2012 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    1 цаг 59 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 цаг 31 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    14 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    14 цаг 32 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    14 цаг 47 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 55 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    15 цаг 23 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК