Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Солонгоог томилжээ.
Тэрбээр нийслэлийн 11-р сургууль, Унгар улсад Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийг хууль эрх зүйгээр төгссөн. Ажлын гараагаа MCS Холдинг компаниас эхлүүлж, дэлхийн топ хуулийн фирмүүдийн нэг Hogan Lovells-д ажиллаж байсан аж.
Мөн Шотланд улсын Дандийгийн их сургуульд уул уурхайн эрх зүй, бодлогоор магистр, 2015 онд Харвардын хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)