
Монголын улс төрчид хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох "мода" дэлгэрээд олон жил болж байгаа. Үүний жишгээр УИХ-ын шинэхэн гишүүн Н.Номтойбаяр ч гэсэн өөрийн гэсэн телевизтэй болохоор шийджээ. Жил гаруйн өмнө байгуулагдсан "Шинэ дэлхий" телевизийг тэрбээр худалдаж авахаар болсон тухай мэдээлэл гарч эхэллээ. Өмнө нь энэ телевизийг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар эзэмшдэг гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ удаа намын ах нар нь "хэлд орж" байгаа Н.Номтойбаярт телевизээ өвлүүлэн өгөхөөр болсон тухай яригдаж эхэллээ. Н.Номтойбаяр гишүүн УИХ-д суухад юу хэрэгтэй байдгийг эхнээс нь мэдэрч эхэлсэн бололтой.