
Өмнөх Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрт Хүний хөгжил сангаас олгох сая төгрөгийг оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр өгсөн. Харин зарим оюутнууд бичиг баримтын зөрчилтэй зэрэг асуудлаас болж энэ мөнгөө авч чадаагүй. Тэгвэл албаны эх сурвалж уг оюутнууд 500 мянган төгрөгөө нөхөж авах боломжтойг хэлж байна. Харин нөхөж олгохдоо мөн адил сургалтын төлбөр хэлбэрээр өгөх тул сургуулиа төгссөн иргэдэд хамаарахгүй юм байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил дөрөвдүгээр дамжааны оюутан байгаад 500 мянган төгрөгөө аваагүй бол нөхөж өгөх боломжгүй юм байна. Одоогоор энэ мөнгө дансанд нь хувьцаа хэлбэрээр байршиж байгаа тул оюутнууд Хүний хөгжил сангийн мөнгийг сургалтын төлбөр хэлбэрээр авах хүсэлтэй байгаа тухай өргөдлийг харьяа захиргаандаа гаргах ёстой юм байна.
24tsag.mn