Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгдсэн. Тодруулбал, Оюуны өмчийн газрын даргаар ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Энхсүхийг томилжээ.
Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Тагнуулын ерөнхий газрын ажилтан, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, дэд дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Сэтгэгдэл (5)