УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар ХНХ-ын дарга Ц.Урсгалыг хоёр өрөө байраар шагнажээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа "
Намрын эхэн сарын билэгт сайн өдөр, шинийн 15-нд БГД-ийн намын хороон даргын хувьд өөрийн хөрөнгөөр дүүргийнхээ намын хорооны шилдэг намын гишүүн, БГД-ын МАН-ын 10-р ХНХ-н дарга Ц. Урсгалыг 2 өрөө байраар шагналаа.
Олон жил намын ажилд хэлбэрэлтгүй тууштай зүтгэж, ямагт идэвх санаачилгатай ажилласан, шилдэг намын гишүүн Ц. Урсгал танд дүүргийн намын хорооны нийт гишүүд, дэмжигчдийн өмнөөс баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд эрүүл энх, сайн сайхныг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (3)