Өнөөдөр нам, эвслүүд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ зарлана. Энэ хүрээнд өчигдөр хуралдаж нэрсээ тодруулсан.
Тодруулбал, МАН-аас хотын хоёр даргын орлогч заалнаас нэрээ дэвшүүлсэн ч олонхийн дэмжлэгийг авч чадалгүй унажээ. Ингэснээр хотын даргын орлогчид НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байна. Хотын даргын орлогчид Д.Мөнхжаргал, Б.Отгонсүх нар ажилладаг.
Харин АН, МАХН, ШИНЭН нар энэ удаагийн сонгуульд хамтарч оролцохоо илэрхийлсэн. Ингэхдээ тойрог тус бүрийг хувааж нэр дэвших юм.
Ташрамд дурдахад, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаас чөлөөлөгдсөн байх заалттай.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)