Цаг агаарын төлөв байдлыг харгалзан нийслэлийн хэмжээнд халаалтыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-наас, нийт аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргажээ. Уг захирамжийг бүрэн эхээр нь нийтэлж байна.


Б.Золбоо