Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын эхний долоо хоногт зохион явуулахаар тогтсон. Энэ хүрээнд орон нутгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ зарлана. Одоогоор МАН-аас нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчдээ зарлаад байна.
Нэр дэвшигчид дунд УИХ-ын ээлжит сонгуульд хүч үзэж, өвдөг шороодсон Ж.Алдаржавхлангийн нэр багтжээ. Тодруулбал, тэрбээр Их Хурлын сонгуульд Хан-Уул дүүргээс БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл, гишүүн Г.Амартүвшин нарын хамт нэр дэвшсэн ч олонхийн саналыг авч чадаагүй юм. Гэсэн ч түүнд журмын нөхөд нь итгэл үзүүлж нийслэлийн сонгуульд дахин "сойжээ".
А.Сүх
Сэтгэгдэл (5)