Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг санхүүжилт нь цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, ажил эрхлэлтийг өсгөж, халдварын эрсдлийг арилгах зорилготой аж. Үүнээс 20 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг хугасалж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ.
Харин цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй нэг сая ам.долларын буцалтгүй тусламжаар коронавирустэй нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалж халдвараас сэргийлэх хэрэгсэлд зарцуулах юм байна.
Сэтгэгдэл (1)