Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ зарлана.
Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигчдээ танилцуулаад байна. Mус намын нийт нэр дэвшигчдийн 22 нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.
Мөн таван багш, таван инженер, таван эдийн засагчаас гадна эмч, нисгэгч, программист, хөгжлийн судлаач, бизнесийн удирдлагын мэргэжилтэн залуус багтжээ.
Тэдний дунд Монгол Улсын гавьяат нэг, докторын зэрэгтэй тав, магистрын зэрэгтэй 35 нэр дэвшигч байна. Хамгийн залуу нь 30 настай бол ахмад нь 56 настай. Нийт нэр дэвшигчдийн ес нь эмэгтэй. Мөн нэр дэвшигчдийн 73.3 хувь буюу 33 нь анх удаа нэр дэвшиж байгаа аж.