Нийслэлийн АН, МАХН, ШИНЭН нар хамтран орон нутгийн сонгуульд "Ардчиллын төлөөх намуудын нэгдэл" байгуулан оролцож байна.
Тус нэгдэл сая нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдээ бүртгүүллээ. Нэр дэвшигч дунд Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ болон Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугар нар багтжээ.
Э.Эрдэнийн хувьд өмнө нь Банзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин ялалт байгуулж энэ удаад нийслэлд хүч үзэж байна. Харин Э.Батшугарын хувьд өмнө нь Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж унасан тэрбээр НИТХ-ын сунгаанд өрсөлдөхөөр болжээ.
Э.Батшугар орон нутгийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай. Учир нь УИХ-ын сонгуульд түүний өрсөлдсөн тойрог гурван мандаттай. Тэр дөрвөөр гарч ирсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (8)