Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-нд болохоор товлогдсон. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд дүүрэг-нийслэл, сум-аймгийн ИТХ-д нэг нэр дэвшигч давхар дэвшиж болохоор зохицуулснаараа онцлог болж байна. Өмнө нь ийм жишиг байсан ч сүүлийн хоёр сонгуульд энэ зохицуулалтыг хассан байсан юм. Дашрамд дурдахад, Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн хороондоо материалуудаа хүргүүлэх сүүлийн хугацаа өчигдөр дууссан бөгөөд сонгуулийн байгууллага долоон хоногийн дотор судлаад хариу өгөх хуулийн заалттай.
С.Сүлд