УИX-ын гишүүн Н.Учралын санаачилан хэрэгжүүлж буй “Дижитал Сонгинохайрхан” санаачилгын нээлт Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “УИХ дахь Инноваци, цахим бодлоны байнгын хороо боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх цахим системийн таларх хэлэлүүлгийг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн түншлэлээр ХСҮТ-д и-клиник системийг нэвтрүүлсэн.
Энэ системийг нэвтрүүлснээр иргэд онлайнаар шинжилгээнд хамрагдах, цаг авах, шинжилгээний хариугаа цахимаар авах зэргээр эрүүл мэндийн салбарыг цахимжуулах талаар туршиж, амжилттай нэвтрүүлээд байна.
Мөн 23 дугаар сургуульд 6000 гаруй видео контент бэлдэж эцэг эхчүүд даалгавраа онлайн хэлбэрээр авдаг, шалгадаг зэрэг эргэх холбоотой ажилладаг. Нөгөөтээгүүр, багш, эцэг эхчүүдийг холбох цахим систем болон хичээлийг цахимаар орох хэлбэрийг нэвтрүүлсэн. Тус сургуулийн хувьд цар тахлын үед цахим хичээлийг ихээхэн үр дүнтэй зохион байгуулсан байна. Жишээ нь, тухайн видео контентыг хэдэн хүүхэд үзэж байна, аль багшийн хичээл хүүхдүүдэд илүү хүрч байна, багш нар даалгавраа хэрхэн дүгнэж байна зэрэг сайн жишгүүдийг нэвтрүүлсэн. Энэ хүрээнд уг системийг нэг дүүрэгт хэрэгжүүлж үзэхээр болж Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуульд хэрэгжүүлэх гэж байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт и-клиник системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Учир нь дүүргийн хэмжээнд маш ачаалалтай байдаг. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эмнэлэг баригдаж байгаа. уг эмнэлэгт мөн уг системийг хэрэгжүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй уг санаачилга амжилттай хэрэгжвэл бусад дүүргүүдэд нэвтрүүлэхээр ярьж байна.
Нэн ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбар ямар ч нөхцөлд тасралтгүй үргэлжилж байх ёстой учраас цахим технологи руу яаралтай шилжүүлэх шаардлагатай” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)