Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд манай улсад айлчлахаар болсон. Тэрбээр манай улсад ийн хоёр дахь удаагаа айлчлах гэж байна.
Энэ айлчлалтай холбоотой эдийн засаг, гадаад худалдаа, хамтын ажиллагааны талаар олон хүлээлт буй. Мөн гадаад бодлого тэр дундаа БНХАУ-тай маш сайн харилцаатай байсан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын талаар өөрийн бодлоо цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр “БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд ирэх нь. Хятадын сайдаас ийм үг хүлээж байна. Нэгдүгээрт, Монгол хэл, бичгийн эсрэг соёлын генодицийг зогсооно. Хоёрдугаар, Өвөрмонголд дахин ийм юм давтагдахгүй. Гуравдугаарт, хэл соёлоо өмөөрч шоронд хоригдогсдыг суллана” гэсэн хүлээлттэй байгаагаа хэлжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (40)