Засгийн газрын шийдвэрийн талаар танилцууллаа. Энэ талаар ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Аж ахуйн нэгжүүдэд тавьсан цагийн хязгарлалтын горимыг хэвийн горимд шилжүүллээ. Энд баар цэнгээний газар, үйлчилгээний байгууллага хэвийн горимд ажиллаж эхэлнэ.
Мөн их, дээд сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 21-ээс эхлүүлнэ.
Өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлж хилээ нээхгүй. Хэрэв байдал хүндэрвэл аливаа горимыг мөрдөхөд бэлэн байдалд ажиллана. Тусгаарлалтын хоног хугацаа 35 хоног байсныг гэртээ тусгаарлагддаг 14 хоногийг болиуллаа. 21 хоногийг дахин багасгах санал, шүүмжлэл ирдэг. Гэхдээ энэ хугацааг багасгаж болохгүй шалтгаан нь дийлэнх халдвар 14 буюу түүнээс дээш хугацаагаар илэрч байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)