зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Өдөр шөнөгүй жижүүрлэн ажиллагсдыг дарга, түшмэл гэж ялгалгүй урамшуулсан

2020-9-14
0
ЖИРГЭХ

УОК-т цугларсан иргэдийн хандивын мөнгөөр 21 дарга өөрчдөдөө нэг сая төгрөгийн урамшуулал олгосон талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт шуугиан дэгдээсэн. Уг шийдвэрийг хотын дарга асан С.Амарсайхан гаргасан юм.

Тэрбээр энэ талаар "Энэ хүмүүс өөрсдийгөө шагнаагүй, харин тэдний цуцашгүй сэтгэл, зүтгэлийг бид урамшуулсан юм!

Аливаа зүйлийн үнэн мөн, учир шалтгааныг мэдэж, мэдэрч байж асуудалд хандах нь аль ч салбарт хамаатай зарчим байдаг.

Иргэн бүрийн эрүүл, аюулгүй гэж өөрийгөө төдийгүй ар гэрээ хэдэн сарын турш гаргуунд нь хаяж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж минут секундтэй өрсөн нүдээ гархилтал ажиллаж байсан алба хаагчдаа, аав, ээжээ үгүйлэн араас нь утас цохих алаг үрсийнх нь уйлахыг сонсоод зүрх сэтгэл шимширч, хамтдаа шүд зуун зүтгэж байсан өдрүүд бидэнд цөөнгүй байсан юм.

Үнэндээ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны 10 сарын 01-ээс эхлээд 2020 оны 03 сарын 01 хүртэлх 6 сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан албан хаагчид нэр төртэйгөөр гарсан билээ. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.

Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс цар тахлыг дотооддоо тархаалгүй, тогтоон барьж байгаа нь онцгой нөхцөлд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчид, тэднийг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулж ажилласан дарга удирдлагуудын, мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдсөөр ирсэн ард иргэд гээд хүн бүрийн гавьяа зүтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас “галын шугаманд” онцгой нөхцөлд ажилласан нийслэлийн 2090 төрийн албан хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч 4-р сард Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган олгосон. Энд өвлийн тэсгим хүйтэнд үдэш оройг ажралгүй айл айлын гэрээр орж, янданг нь хөөлж, пийшин зуухыг нь шалгаж, шахмал түлшний үйлдвэрийг хянаж шалгаж явсан алба хаагчид, хөхөө өвлөөр бээртлээ гадаа зогсож шалган нэвтрүүлэх товчоод дээр асуумж бөглүүлээд явж байсан бүх ажилтнууд хамрагдсан.

Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж оройлон оролцсон НОК-ийн гишүүд илүү цагийн цалин, бусад урамшуулалд хамруулалгүй явж ирсэн учраас өнгөрсөн 5-р сард урамшуулал болгож тус бүр нэг сая төгрөг олгосон нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Шадар сайдын тушаал, НОК-ийн шийдвэрийг үндэслэн, хууль журамд нийцүүлэн НОБГ-т төвлөрсөн нийт хандивын 5.1 хувийг тус газрын саналыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон.

Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, 6 сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.

Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд миний бие Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажиллаж, хүн амаа хамгаалах хүндхэн бөгөөд түүхэн цаг үеийг хамтдаа даван туулсан мянга мянган төрийн албан хаагчид, нийслэлийн онцгой комиссын гишүүддээ талархаж явдагаа илэрхийлье!" гэлээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (103.212.119.248)
    Зөв шийдвэр байна баярлаж байна
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (89.238.167.198)
    Буруу юм байхгүй.Хүн урмаар сэргэнэ.
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • Irgen (202.179.21.253)
    Төрийн албан хаагчидыг нэг удаа урамшуулсан байна. Буруу нь юу байгаа. Дунд, доод шатны төрийн албан хаагч нар төрийн ажлын хамгийн хүнд ачааг үүрж явдагийг Та нар мэдэх үү. Юм л бол шүүлсээ цавируулан дайрахаа болих хэрэгтэй.Энэ хүн муулж суудаг нөхдүүд нэг өдөр олоны тусын тулд нойргүй хонож үзсэн болов уу. Үгүй л дээ. Тийм болохоор ийм арчаагүй юм бичиж, юм бүхнийг харлуулж суудаг байх даа ХӨӨРХИЙС
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • Өө (103.212.119.85)
    Ажлыг гардаж хийж байгаа албан хаагчдаа шагнасан бол болох байж дээ. Хэдэн дарга нарыг шагнаад толгой нь ажиллахгүй
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    Ийм л адгийн тэнэг новш бидний толгой дээр сууж байна даа
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • Бор (203.91.115.50)
    Муу хулгайч чи Зайсан сүйтгэсэн Хотыг нураасан чиний үёд хот маань хамгийн доод цэгтээ хүрсэн.Мөнгө шаахаас өөр үм чамд байхгүй хулгайч царайны гөлөөн новш.төрөөс зайл арьсаа хамгаалах нэг ч гэрэл гэгээтэй ажил үйлс чамд байхгүй .ийм п ...нүүдийг төрд суулгасан ардтүмэн маань өөртөө гомдохоос
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    Bid ingej hoorondoo artsaldaad nemer bhgui, Ogoh yostoi bolood l ogson bh uchirtai.
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    Онцгой байдал, улс орон аюул нүүрлээд байхад Та хэд урамшуулалгүй хөдлөхгүй юу?
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.161.121)
    ингэж ярьж болохгүй дээ аль нойр хоолгүй ажиллаж байхыг тэр гэхэв чадахгүй тийм хүн давж дийлэхгүй хүнд байсан бол больччихгүй дээ ийм юм ярьж суугаа хүнийг ажил хийж явсан гэхэд итгэмээргүй юм нэг бол бүгдийг мэддэг чаддаг хийж үзсэн шиг байдгаа хүрэлсүх та нар больчих өөртөө өө халдаахгүй зовлогоо өмөөрч байнгын таалагдах гэдгээ болимоор юм ахиад дээшээ жаахан мацвал өдөр шөнөгүй загнах зандрах гаруу үгүй юу
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • Гггг (64.119.25.237)
    Тэр урамшуулал авсан хүмүүсийн хөрөнгө орлогыг нь нэг шалгаад үзэчихээрэй. Бүгд л баян хөрөнгөтөн гарууд л билээ штээ
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Н (64.119.25.237)
    Хийх ёстой ажлаа хийчээд татвар төлөгчдийн мөнгийг ингэж гамгүй зарцуулж болж байгаа юм уу. Тэр тусмаа хүүхэд хөгшдийн хандивын мөнгийг буруу зүйлд захиран зарцуулсан бн
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • zochin (202.126.89.245)
    Ингэхийг нь мэдсэн бол өвчин зовлонд шанлаж байсан хүмүүсдээ өгдөг байж дэ
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Zochin (66.181.191.96)
    Ajlaa hiigee bizdee
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.177.145)
    За боль доо . Ажлаа хийгээд цалингаа бүтэн аваад явж байгаа хүмүүст бол үнэхээр илүүджээ
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Zochin (5.146.192.57)
    Hudlaa yariad bai avsan humuus ni avsan orsonoo z medehguu suuj bn lee ste honon unjun ajilsan bol uuruu heleh bailgui dee yagad ugsiin bol bi medegui gesen ste
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • 3 (202.70.34.98)
    дандаа дарга нар гээ биздээ
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • ZOCHIN (183.177.99.230)
    ZOB SHUU,HARDALT SERDELTEE BOLIH HEREGTEI,HVMNASAN ZARDALAAS URAMSHUULJ BOLNO SHUU,UHAANTAI BAI TUMEN OLON MIN.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
    • Юу гэнээ. Өө хөлдөөхгуй шүүмжлэл авахгуй дэглэм тогтох нь уу. Яриваа. Ардчмлсан нйигэм байхаа. Луйварын шинжтэй зүйл. Хүмүүсийн хандив, татвар төлбгчдийн мөнгө хаөш алга ыолдог нь тодорхой
      2020 оны 09 сарын 14
  • Баяраа (64.119.20.32)
    Хийх ёстой ажлаа л хийгээ биз дээ.Юун урамшуулал.Урамшуулал авснаа мэдээ ч үгүй байсан юм биш үү?
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    15 цаг 28 мин
  • Үнэн хол биш
    16 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    17 цаг 7 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    19 цаг 59 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    20 цаг 10 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    20 цаг 24 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    20 цаг 31 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    20 цаг 34 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Уржигдар 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    2025-07-25
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    2025-07-25
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    2025-07-25
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    2025-07-25
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    2025-07-25
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-25
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-25
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-25
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    2025-07-25
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    2025-07-25
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    2025-07-25
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК