Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчалын багийн онгоц Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд газарджээ. Түүний айлчлал хоёр өдөр үргэлжлэх юм.
Манай улс цар тахлыг дотооддоо алдалгүй барьж чадсан цөөн улсуудын нэг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих үүднээс түүнтэй хамт дагалдан ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, ачаа тээшийг ариутгаж байгаа аж.
Ташрамд дурдахад, уг айлчлалд оролцсон, үйлчилсэн нийт хүмүүсийг 14 хоног тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахихаар УОК шийдвэрлэсэн билээ.
Х.Оюу
Сэтгэгдэл (1)