зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Баян-Өлгий аймгийн нисэх буудлын аэровокзалд өргөтгөл, ачаа тээшний конвер шаардлагатай байна"

2020-9-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ Баян-Өлгий аймаг дахь нисэх буудлаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Баян-Өлгий аймгийн нисэх буудлын суурийг 1958 онд тавьснаас хойш 1996 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудал олон улсын боомтын статустай болжээ.

Улмаар 2004 онд цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай нисэх буудлын цогцолбор барилга байгууламжаа ашиглалтад оруулж байв.

Одоогоор тус нисэх буудал нь долоо хоногт “Аэро-Монголиа” компанийн зорчигч, шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, “Хүннү-Эйр” компанийн зорчигч шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, бусад тусгай болон онцгой үүргийн нислэгүүдийг хүлээн авч нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж аэронавигацийн болон газрын техникийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

 

Түүнчлэн цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай тус нисэх буудалд 75-100 хүний багтаамжтай агаарын хөлгүүд нислэг үйлдэж, зорчигчийн тоо нэмэгдэж, жилд дунджаар 40,000 хүн явдаг болсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ үеэр танилцуулж байв. Зорчигчдын 80 хувь нь гадаад зорчигчид тул аэровокзалын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа бөгөөд аэровокзалд өргөтгөл, ачаа тээшний конвер шаардлагатай байгаа гэлээ.

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

100 гаруй мянган хүн амтай Баян-Өлгий аймгаас энэ жил 548 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж тус тус хүртлээ.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эхчүүдэд одонг нь гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Монголын сайхан ээжүүд ээ,
Энэрэлт эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, үндэстний ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр халамжаараа дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ танай аймгийн 548 ээжид “Эхийн алдар” одонг гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Баян-Өлгий аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж хүртэж байна. Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, гэр бүлийнхээ ивээлт саран болсон сайхан ээжүүддээ баяр хүргэе!

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг аз жаргалтай атлаа өндөр хариуцлагатай ажил. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг зөв хандлага, ёс зүйтэй, боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж байгаа нь ээжүүдийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулж байгаа үнэлж баршгүй хувь нэмэр юм.

Хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж ирсэн Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төрийн бодлогын нэн тэргүүнд тавьж, эхчүүдийн хөдөлмөрийг дэлхийн жишигт хүргэн үнэлэх ёстой.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг “Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг. Төрийн бодлого, үйл ажиллагаа үүнээс ч өргөн цар хүрээтэй, илүү хүртээмжтэй, тогтвортой хэрэгжих учиртай.

Тийм ч учраас миний бие хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилсан. Цаашид ч эхчүүд хүүхдээ сэтгэл амар өсгөн бойжуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай ажиллаж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж байх болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон Баян-Өлгий аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ  халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай!” гэлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.21.245)
    Ene odoo oor orond ailchlal hiij bgaa ayatai!!! Ingej tsereg jagsaah hereg bn uu? Garaa harmaandaa hiisen tseejendee garaa zoruulson nohduud ....oorsdiigoo hen gej bodood bn aa???? !!!!!!!!!!!!!! Bayan Olgiig tatan buulga!!!!!!!!!!!!!!!
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    12 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    54 мин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
    1 цаг 23 мин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
    1 цаг 50 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 33 мин
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
    2 цаг 34 мин
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
    3 цаг 18 мин
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
    3 цаг 34 мин
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
    4 цаг 15 мин
  • Ирэх сарын 8-нд "Айрагны баяр 2025" Архангай аймгийн Хотонт суманд болно
    4 цаг 18 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12980 болжээ
    5 цаг 1 мин
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
    5 цаг 8 мин
  • Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
    5 цаг 53 мин
  • Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
    6 цаг 20 мин
  • Б.Болор-Эрдэнэ: Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглоно гэдэг асар том хариуцлага байдаг
    6 цаг 46 мин
  • УОК-оос түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэжээ
    6 цаг 48 мин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
    6 цаг 57 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
    7 цаг 16 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    7 цаг 31 мин
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, үүлшинэ
    7 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК