ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тус улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлал өнөөдөр дуусч сайд эх орондоо ирнэ.
УОК-ын гаргасан шийдвэрийн хүрээнд Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалд оролцсон болон үйлчилсэн төрийн албан хаагчид 14 хоног тусгаарлагдаж буй.
Харин сайд Н.Энхтайваны хувьд тусгаарлалтаасаа шууд айлчлалаар мордсон. Айлчлалаас ирмэгцээ дагалдан явсан баг бүрэлдэхүүний хамт 21 хоног тусгаарлагдах юм.
А.Сүх