Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

2020-9-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг Батлан хамгаалах яаманд ирэх үед Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр угтаж, төрийн Хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Батлан хамгаалах яаманд ажиллах үеэр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтанд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан амжилт хүсэж, үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг учраас би энэ салбартаа хайртай байдаг юм. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газартаа, өөрийн кабинетдаа тухайн салбартаа бүх шатны албан тушаал хашсан дадлага, туршлагатай, салбараа сайн мэддэг, салбартаа нэр хүндтэй тийм л хүмүүсийг сайдаар томилон ажиллуулж байгаа. Түүний нэг тод жишээ бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр юм.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг хангахад манай Засгийн газар анхаарч ажиллана.

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Ингэснээр Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт, геополитикийн онцлог, дэлхийн цэргийн урлагт гарч байгаа шинэчлэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цахим технологийн хөгжлийн хурдад нийцсэн шинэ үүрэг, зориулалттай Зэвсэгт хүчний төрлийн цэргүүд үйл ажиллагаагаа явуулах үндэс суурь тавигдаж байгаа юм.
Сарын өмнөхөн Ерөнхий сайдын хувьд Зэвсэгт хүчний дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийн явцтай танилцаж, цэргийн нэгтгэл, ангиуд үүргээ амжилттай биелүүлж байгааг өөрийн биеэр мэдэрснээ дурдах нь зүйтэй. Цаашид дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулах тал дээр дэмжиж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах болно.
Мөн улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг та бүхэн чин сэтгэлээсээ, хичээнгүй хөдөлмөрөөрөө нугалж байгаа нь Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг хангахад оруулж байгаа том хувь нэмэр юм шүү.
Даян дэлхийд энх тайвныг тогтоох үйл хэрэгт Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтээр бусад орны цэргийн алба хаагчдыг үлгэрлэн манлайлж байдгийг НҮБ-ын хариуцлагатай албан тушаалтнуудтай уулзах үеэр надад мэдэгдэж байсан. Үүнийг Ерөнхий сайдын хувиар 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Зэвсэгт хүчний цэргийн багийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа илүүтэй мэдэрсэн.

Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба. Та бүхэн маань хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, эх оронч үзэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх тал дээр анхаарч ажиллаарай.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Би батлан хамгаалах салбараа үргэлж дэмжиж ажиллахаа илэрхийлье” гэдгээ онцоллоо.
Зэвсэгт хүчний 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг 2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн цугларалт "Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвийн хүрээнд явагдаж байгаа юм. Цугларалтанд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нар оролцож байна.

Image may contain: one or more people, crowd and outdoor

Уг цугларалтад оролцогчид Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, цэргийн алба хаагчдад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж шинэ шатанд гаргахаар чуулж байна.
Цугларалтын үр дүн нь Зэвсэгт хүчний хөгжлийн зорилтыг хангах зарим арга замыг тодорхойлж, Зэвсэгт хүчний тухай хуулийн дагуу Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, барилга-инженерийн цэргийг байгуулж, тэдгээрийг мэргэжлийн алба хаагчдаар хангах үндсэн чиглэлийг боловсруулах урьдач нөхцөл бүрдэх юм.

Image may contain: 2 people, text that says '自'

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (43.228.129.20)
    Ерөнхий сайдаа тэгээд тэр бэлтгэгдсэн өрхийн тэргүүнүүд чинь цалин гэж тав зургаан зуун мянган төгрөгийг,--- цалин гэж аваад гэр орон эхнэр хүүхдүүдээ яаж тэжээх юм бэ.,ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХхангалттай мөнгө авч чадахгүй байгаа учраас Солонгос руу явж, доод тал нь 3н сая төгрөг авч эхнэр хүүхдээ хилийн чанадаас тэжээж байна үнэхээр өрөвдөлтэй байгаа биз Өнөөдөр монголд боолын нийгэм жинхэнэ утгаараа тогтсон,ажил олгогчид нь болж өгвөл цалингүйгээр ажиллуулах гэж зүтгэдэг гаж тогтолцоо бий болжээ.
    2020 оны 09 сарын 28 | Хариулах

  • Зочин (66.181.161.105)
    Цэргийн бага дарга ингэж л хэлнэ л дээ!
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
    • Буруу зөрүү хэлсэн нь юу юм бэ? Чи өөрөө алба хаагаагүй юм байж
      2020 оны 09 сарын 25
  • Зочин (119.40.100.154)
    Бүх хүн цэргийн алба хаадаг болох хэрэгтэй өмнөд солонгос шиг
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
    • irgen
      yu yariad baigaan ganz hoid solongos zeregt alba haadag umuu ? baruunii ornuud ch huuli esoor haadag shdee zailj ongordog hyn negch baidaggui...yamarch ajiltai hyn ajlaa zohizuulj zergiin albaa haadag shahuuldaggui huuliar zaasan yyrgee bielyyldeg uhamsaraaraa....yuch medehgui baij amaa medej yarij bai !!!

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    12 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    13 цаг 36 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    14 цаг 1 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    14 цаг 3 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    14 цаг 27 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    15 цаг 21 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    16 цаг 36 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    17 цаг 20 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    17 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 6 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    18 цаг 6 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    18 цаг 12 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    19 цаг 21 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    19 цаг 34 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    19 цаг 43 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    19 цаг 48 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    19 цаг 57 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    20 цаг 7 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    20 цаг 11 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    20 цаг 20 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК