УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи ээлжит чуулганаар өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонслоо.
Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн Засгийн газраас өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах 69 дүгээр тогтоол гарсан.
Албан газрууд тухайлбал, Эрчим хүчний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Боловсролын салбарын хувьд 73 их засварын ажил үргэлжилж байна. Харин 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн гурван эмнэлгийн бэлтгэл ажил 92 хувьтай байна. Нийслэлийн 14 байршилд 3 хос км шугамыг өргөтгөх ажил 70 хувьтай үргэлжилж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний 20 аж ахуйн нэгжийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай байна.
Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 438 тонн бодис, 3725 тонн давсны нөөц бүрдүүлсэн. Энэ нөөц хангалттай хүрэлцэхээр байна гэж тооцож байна.
Б.Лхам