Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хөдөө орон нутагт ажиллаж буй томилолтынхоо хоёр дахь өдөр Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийн, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын үеэр УИХ-ын үйл ажиллагаа, бодлого, зорилт, ойрын үед хэлэлцэн батлахаар төлөвлөж буй хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.
Тэрбээр ирэх 4 жилд улс орноо сэргээн мандуулж, хурдацтай хөгжлийн замд гарах, тогтвортой өсөлтийг хангах төлөвлөлттэй эдийн засаг, иргэнээ дээдэлсэн, хариуцлагатай, хяналттай, ёс зүйтэй төр, хууль засагласан, шударга ёс тогтсон, эрүүл нийгмийг төлөвшүүлэхийг Монголын төр, засаг эрхэм зорилгоо болгож байгааг онцолсон юм.
Тэрбээр энэ талаар “Завхан-Алдархаан, Булган-Хутаг-Өндөрт иргэдтэй уулзах үеэр бэлчээрийг төлбөртэй болгох хэрэгтэй гэж малчид үзэж бна.
Арваннэгдүгээр сард энэ асуудлаар малчдаа цуглуулж Зөвлөлдөх санал асуулга хийнэ. Бэлчээрийг өмчлөхгүй, эзэмшихгүй, зөвхөн ашиглана.
Ашигласны төлөө хураамж төлөх нь бэлчээрээ хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйд шилжихэд чухал нөлөөтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл (3)