УИХ-ын ээлжит сунгаагаар МАН дахин үнэмлэхүй ялж, АН сөрөг хүчнээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон. АН-ын хувьд өмнөхөөс хоёр суудал илүү авч парламентад 11 төлөөлөлтэй болсон юм.
Өнгөрсөн парламентын хувьд долоон гишүүнийг яллагдагчаар татаж заримд нь шүүхээс ял оноож, заримынх нь хэрэг шүүхийн шатанд явж буй. Түүнчлэн хамгийн олон гишүүнийг хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан, гишүүний бүрэн эрхээсээ нь чөлөөлсөн зэрэг онцлох мөр ихтэй.
Тэгвэл энэ парламентын шүүхийн хаалга татсан эхний гишүүн АН-аас сонгогдсон А.Адьяасүрэн боллоо. Тодруулбал, Улсын прокурорын ерөнхий газраас өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг онцоллоо. УИХ-ын гишүүн хэмээх дархан эрхээр хамгаалагдсан А.Адьяасүрэнг нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэргээр шалгаж буй гэсэн мэдээлэл бий.
Эрхэм гишүүний хувьд УИХ-ын ээлжит сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшин ялалт байгуулсан. “Номгон Санчир” авто сургуулийн үүсгэн байгуулагчаар нь мэдэх хүн олон.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)