10 дугаар сарын 1-нээс эхлэн Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчд албан ёсоор сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд олон нийт, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хяналт тавин ажиллаж байна.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цахим орчинд улс төрийн чансаа тогтоох, иргэдээс санал асуулга авах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан 20 гаруй аккаунтад зөрчил илрүүлээд байна.
Энэ нь Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.7-д заасан “Цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно”гэж заасныг зөрчсөн байна.