УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кино урлагийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
-Киноныхон орлогогүй байна гэж байна. Аймгуудын Хөгжимт драмын театрыг кино театр болгоё. Аймаг бүрт Хөгжимт драмын театр гэж хүн ордоггүй газар байна. Энэ хуулиа татаад, Хөгжимт драмын театрыг кино театр болгож засч, оруулж ирэх горимын санал гаргаж байна.
Соёлын сайд Х.Чулуун:
-Аймгийн хөгжимт драмын театр зөвхөн тоглолт хийдэг биш кино театртай холбоотой байх талаар ирэх жилийн төсөвт санал болгосон байгаа. Манайд нийтдээ 900 кино студи байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
-Монгол хүн монгол хүнээрээ үлдэх хэрэгтэй байна. Кино урлаг хуультай болох хэрэгтэй. Тэгэхгүй бол элдэв кино үзэж, энэ шоронгоор чинь дүүрэн залуус хар тамхины асуудлаас болоод орчихсон байна. Биднийг хүүхэд байхад өвөө эмээ нар болох болохгүй хэлж өгдөг байсан. Харин өнөөдөр өвөө эмээ нар ач зээ нартайгаа нийлээд солонгос кино үзээд уйлж, дуулаад л суудаг болж. Хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.
Сэтгэгдэл (6)