Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
-Жилд 100-гаас олон хүн эх орондоо эмчилж чаддагүй өвчний улмаас гадаад орныг зорьж байна. ЭМД-ын санд эрсдлийн сан гэж байна. Жилд 30 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Тэгвэл дээрх хүмүүст эрсдлийн сангийн 30 тэрбум төгрөгийг хөдөлгөөнд оруулж, 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болох шаардлагатай байна. Одоо бол таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Энэ асуудалд төр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Үүнийг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авч ажиллаарай гэж хүсч байна.
Сэтгэгдэл (1)