“Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр МАН сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн сөрөг намуудынхаа хэлэх үг, хийх нэвтрүүлэгт санаа зовниж эхлэжээ. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэх хэлмэгдүүлэлтийн үеэс эхтэй бохир техникээ сонгууль бүрээр давтан хийдэг атлаа өрсөлдөгчдийнхөө гаргаж тавьсан асуудлууд, амлалтуудыг нь сануулсан нэхэл, тэднийг үзүүлсэн нэвтрүүлгээс ихэд эмээжээ.
МҮОНРТ-ээс Ардчилсан намын нэвтрүүлгүүдийг гаргахгүй гэдгээ илэрхийлсэний араас бусад арилжааны телевизүүд ч сүрдүүлэгт өртжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдэд сонгуулийн үеэр гаргах мэдээ, нэвтрүүлгүүдийн агуулгад анхаарах, гаргахгүй байх, өөр бусад байдлаар саад хийх зэргийг санал болгосон агуулга бүхий анхааруулга хүргэж, МАН-аас Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулийг сануулсан мэдэгдлүүдийг өгөөд байна.
Сонгуулийн сурталчилгааны явцад аль нэг байгууллага, албан тушаалтнаас хуулийн хүрээнд явагдаж байгаа аль нэг нам эвслийн сонгуулийн сурталчилгаа, асуудал дэвшүүлсэн, хардсан, баримт дэлгэсэн нэвтрүүлэг контентийг зогсоох, зогсоохоор заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх эрхгүй юм. Энэ мэтээр аргаа барсан МАН өрсөлдөгчийнхөө амыг барьж, үнэнийг иргэд, сонгогчдод хүргэхэд саад хийж эхэллээ.
Сэтгэгдэл (3)