Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айчлал хийх гэж байгаа билээ.
Айлчлалын үеэр талууд Япон улсаас 230 сая ам.долларын хөнгөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурах аж. Энэ талаар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр хэллээ.
Дээрх зээл нь 0,01 хувийн хүүтэй байх аж. Зээлийн хэлэлцээрийг Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (4)