УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдахаар болжээ.
Ирэх Даваа гарагт хуралдах тус компанийн ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, УИх дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Сэтгэгдэл (5)