Сүхбаатар дүүргийн "Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл болон "Үндэсний урлагийн их театр"-ыг барих талбайн газар чөлөөлөлтийн ажилтай танилцлаа.
Хотын төвийн гол хэсгийн бүсийг эзлэн байрладаг Сүхбаатар дүүргийн хувьд хүн ам цөөтэй ч иргэдийн тухтай орчинд оршин суух орон сууцны асуудлууд байсаар байна.
Энэ асуудлын шийдлийн хүрээнд "Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар эхэлнэ.
Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 80 хувьтай байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нарын хамтаар эрх нь зөрчигдөж байгаа Хангай хотхон болон 100 айлын цагаан байранд оршин сууж байгаа иргэдийн санал гомдлыг сонслоо.
Сэтгэгдэл (3)