ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гэр бүл хүчирхийлэгчид авах хариуцлагын талаар өөрийн цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Тэрбээр “Улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээний төв 18, түр хамгаалах байр 13 бий. Эдгээр байруудыг ажиллуулахад чамгүй өндөр зардал гарч байгаа.
Тиймээс бид ирэх жилээс өөр шийдэл хэрэглэж үзэх гэж байна. Хохирогчийг түр хамгаалах байранд тусгаарлахаас илүүтэй хохирогчид хүлээн авагч, хүчирхийлэгч этгээдэд цахим бугуйвч зүүлгэж, хоёр хүнийг тодорхой зайнд оруулахгүй байх замаар албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Харин хүчирхийлэгч этгээд хориглосон зайнаас дотогш нэвтэрвэл хохирогчийн хүлээн авагчид сигнал ирж, цагдаад мэдэгдсэнээр хүчирхийлэгч этгээдэд дараагийн шатны арга хэмжээг авах юм” гэв.
Сэтгэгдэл (1)