“Хувийн тэтгэврийн тухай хууль”-ийн төслийн ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүд хуралдлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэх "Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл"-ийн талаар холбогдох бүхий л талууд нэг дор цуглаж цаашид анхаарах асуудлууд, тэр дундаа иргэдээс ирүүлж буй санал хүсэлтүүдийг нийцүүлэн тусгах талаар ярилцаж санал солилцлоо.
Хувийн тэтгэврийн тухай хуулийн зорилго нь хөдөлмөрийн насны иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг тэтгэврийн санд хуримтлуулж, түүнийг нь хөрөнгийн зах зээл дээр эргэлтэнд оруулах зарчмаар өсгөн хүүгээс хүү тооцож, тухайн иргэн тэтгэвэрт гараад хувийн сангаас нэмэлт тэтгэвэр авах, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх юм.
Энэ намрын чуулганаар УИХ-аар хэлэлцэнэ.
Уулзалтанд оролцсон ХНХ-ын сайд А.Ариунзаяа, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Голомт банкны ерөнхийлөгч Б.Ганболд, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, ХҮНамын УЗ-ийн гишүүн актуарч Б.Гантулга, Тэтгэврийн ууган сан, Ард лайф, Тэтгэврийн реформ хөдлөгөөн, Тэтгэврийн шинэчлэл групп, Яамны удирдлагууд, төслийн зөвлөхүүдэд талархаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)