Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Орхоны хөндийд шинэ хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулна

2020-10-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ. Тэрбээр:

  • Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх;
  • Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох;
  • Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах;
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх;
  • Монгол Улсын иргэн бүр Нэг бодлого-Нэг санаа-Нэгдмэл эрмэлзэлтэй байх гэсэн 5 үндсэн асуудлаар УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэтийн зорилгын талаар танилцууллаа.

Хархорин бол аймгийнхаа хамгийн том сум. Хүн амын тоо 12 мянгыг давжээ. Нутгийн иргэд эртний Монголын эзэнт гүрний нийслэл байсан түүхэн нутгийн соёлын өвийг хамгаалах асуудлыг чухалчилж байлаа.  

УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд орж яваа Соёлын сайд С.Чулуун Орхоны хөндийн түүх, соёлын өвийг хамгаалах ажил яамны эрхэм чухал зорилтын нэг болохыг онцлоод, “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйн сав газарт байгуулахаар болсныг мэдээлж, соёлын өвийн хулгайтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар мөн Орхоны хөндийд шинэ хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахаар шийдвэрлэснийг хэллээ.

Уянга сум хүн амынхаа тоогоор Хархорины дараа аймагтаа 2-т ордог. Нийт малын тоогоороо аймагтаа 3-т, үхрээр 1-д, адуугаар 3-т, ямаагаар 4-т, хониор 5-д ордог малын буян дэлгэрсэн нутаг юм.

-Уянга хийцийн гэр, Уянгын урлал дархан, сүү, цагаан идээ, дуу хуур гээд олон зүйлээр улстаа зартай энэ суманд ажилгүй нэг ч хүн байх ёсгүй. Сүү, цагаан идээ, айраг, сарлагийн сүүгээр хийсэн цөцгийн тос, Уянгын гэр зэрэг үйлдвэрлэлээ брэнд бүтээгдэхүүний түвшинд хөгжүүлэх боломж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

Тус сум бол Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн төрсөн нутаг юм. Тиймээс энэ түүхэн, бахархалт хүний дурсгалыг мөнхжүүлэх, алдаршуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг аж. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэр музейг шинэчлэн сайжруулж, үзмэрийг баяжуулах, Найман нуур чиглэлийн аялал жуулчлалын нэгэн онцлог бүтээгдэхүүн болгоход анхаарах ёстой гэдэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Соёлын сайд С.Чулуун нар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Хархорин, Уянгад болсон уулзалтын үеэр иргэд малын гаралтай түүхий эд, түүний дотор арьс, ширний боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, энэ зун тус аймаг гантай байсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малаа отроор өвөлжүүлэх, мах экспортлоход төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах, цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдох, зам, эрчим хүчийг сайжруулах зэрэг асуудлуудыг онцлон ярьж, санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тус аймгийн малчдыг Дашинчилэн, Хэрлэн-Баян-Улааны отрын бүс нутагт өвөлжүүлэх, 2.5 сая хүртэл толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дулааны аргаар бэлтгэсэн махыг экспортод гаргахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Уянга суманд болсон уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд, Дэд сайд нар Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, гэр музейг нь үзэж сонирхлоо.    

   

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.118.212)
    Сонгууль дөхөхөөр л нөгөө үлгэр домогоо яриад эхлэх юмаа_ Сонгууль нь дуусахаар л таг болно доо. Тэр их мөнгийг нүүрснээс олно гэж тооцоод байгаа юм болов уу.
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.243.117)
    Орхоны хөндийг өвөг дээдэс маань сайтар мэдэж сонгон нийслэлээ байгуулж байжээ. Тэр газарт шинэ нийслэлээ байгуулах нь зүйтэй!! Бид казахуудаас дутаад байхдаа яадаг юм бэ?? Астанаг хар, та нар!
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    8 цаг 32 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    9 цаг 45 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 10 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    10 цаг 12 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    10 цаг 36 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    11 цаг 30 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    12 цаг 45 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    13 цаг 30 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    14 цаг 15 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    14 цаг 15 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    14 цаг 21 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    15 цаг 30 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    15 цаг 43 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    15 цаг 52 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    15 цаг 57 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    16 цаг 6 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    16 цаг 16 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    16 цаг 20 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    16 цаг 29 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК