зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Билгүүн: Хөдөлмөрлөсөн бүхэн хөрөнгөтэй болох боломжийг ардчилал олгосон

2020-10-13
0
ЖИРГЭХ

Орон нутгийн сонгуульд АН ардчилсан хувьсгалын үед төрсөн олон залуусыг нэр дэвшүүлсэн. Өөрийн ажиллаж буй салбартаа түүчээ болсон тэд аав ээжийнхээ, ах эгчийнхээ авчирсан ардчиллыг үнэ цэнтэй байлгахын тулд АН-д элсэн дуу хоолойгоо өргөж байгаа. Тэдний нэг нь орон нутгийн сонгуульд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 тойрог, 12 дугаар хороонд АН-аас нэр дэвшигч “Сүлдэт эмпайр” ХХК-ийн захирал Эрдэнийн Билгүүн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Эхлээд Эрдэнийн Билгүүн гэдэг хувь хүнийг уншигчдадаа танилцуулъя.

-Би 31 настай, айлын том хүү. Айлын том хүү болохоор хариуцлага гэдэг зүйлийг хар багаасаа л мэдэрсэн. Багад суусан зан чанар насан туршид дадал болдог юм шиг байна. Аливаа зүйлд маш хариуцлагатай хандахыг чухалчилдаг. Энэ утгаараа амалсан бол түүнийгээ биелүүлдэг, зорилго тавьсан бол тэрнийхээ төлөө тэмцдэг байхыг хичээдэг. Худлаа ярьдаг хүнд л маш дургүй. “За” гэсэн бол “за” л байх хэрэгтэй гэж боддог. Үүний төлөө өөрөө хичээж явдаг. Маш товчхондоо өөрийгөө ингэж л тодорхойлно. Хувь хүнийхээ хувьд би их зөөлөн гэж өөрийгөө боддог, найз нөхөд маань ч тэгдэг л юм.  Гэхдээ аливаа бэрхшээлийг амьдралыг сорилт гэж маш тайвнаар хүлээж авахыг хичээдэг.

-Гэр бүлийнхнээ танилцуулна уу?

-Эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг. Эхнэртэйгээ Хятадад сурч байхдаа танилцсан. Би чөлөөт цаг гарвал аль болох спортод ойр байхыг хичээдэг. Дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлздэг. Урд сурч байхдаа ч тийм л байсан. Ингэж явахдаа эхнэртэйгээ танилцсан. Хятадад сурч байгаа монгол оюутнуудын сагсан бөмбөгийн тэмцээн гэж болдог байсан юм. Би өөрөө сагсан бөмбөгт маш их дуртай, тэр тэмцээнд оролцож байсан. Манай эхнэр ч мөн тэр тэмцээнд оролцоод, тэгээд л танилцаж байлаа. Одоо гурван хүүгийн аав, ээж болсон байна. Хятадад сургуулиа дүүргэж ирсний дараа, 2014 онд анхны хүү минь мэндэлж байлаа.

No description available.

-Та хотын хүүхэд үү, аль сургуулийг төгссөн бэ?

-Тийм, унаган хүүхэд гэж ярьдаг даа. Улаанбаатартаа төрж өссөн, өдий хүртэл Улаанбаатартаа амьдарч байгаа уугуул. Нийслэлийн 21 дүгээр сургуулийг 2007 онд төгссөн. Арван жилээ төгсөхийнхөө өмнө жил Сингапурт хэлний курст суралцсан. Англи хэлний дөртэй болох гээд хичээж байлаа. Төгсөөд БНХАУ-д интьерер дизайны мэргэжил эзэмшсэн. 2007-2014 онд суралцсан. Хүрч ирээд барилгын компанид мэргэжлээрээ гурван жил ажиллаад 2016 онд өөрийн компанийг байгуулан ажиллаж байна.

-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Барилга угсралт, барилгын материалын худалдаа хийдэг.  

-Залуу хүн компани удирдаад явахад ямар байна. Бэрхшээл гарч байв уу?

-Анх компани байгуулж байхад ажлын туршлагагүй гэдэг шалтгаан ажил олоход тээг болж байлаа. Нягтлан бодогч байхгүй болохоор санхүүгийн тайлан зэрэг юм бүхнийг өөрөө бүгдийг хийдэг байлаа. Ер нь л их хүндрэлтэй байсан л даа/инээв/. Гэхдээ тэр бүгдийг даваад л гарсан. Залуу хүн зорилготой байхад ер нь аливаа бэрхшээл бэрхшээл биш байдаг.

-Танай компанийн хийж гүйцэтгэсэн, хотын өнгө төрхөнд үзэмж нэмсэн ямар ажлууд байгаа вэ?

-Хамгийн сүүлд Чойжин ламын сүм музейн дотор болон гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг “М-Си-Эс” группын “Өв эрдэнэ” төслийн хүрээнд гурван компани гүйцэтгэсэн юм. Манай байгууллага ерөнхий гүйцэтгэгч компаниар ажилласан. Иргэдийн зүгээс ам сайтай байгаа харагдана лээ. Манай компанийн хувьд “М-Си-Эс” компанитай өмнө нь 2019 онд хамтран ажиллаж байсан. Өмнөх ажлаа чанартай хийсэн учраас манай компанийг дахин сонгосон болов уу гэж бодож байна.

No description available.

-Мэдээж бодож төлөвлөсөн, төсөөлсөн төсөл байгаа л байх. Түүнийгээ хуваалцаж болох уу?

-Дундаж орлоготой иргэд олонхи байгаасай гэж хүсдэг. Дундаж орлоготой иргэд олон байвал улс орны эдийн засаг эрүүл гольдролоор явж байгаа нэг үзүүлэлт болдог л доо. Тийм байлгахын тулд өөрийн хувь нэмрээ оруулахсан гэж хүсдэг, оруулахын төлөө бас хичээдэг. Мэдээж, төсөөлсөн төсөл хөтөлбөр байгаа, биелүүлэхийн төлөө хичээнэ. Хамгийн ойрын төсөл бол ойрын гурван жилд дундаж орлоготой иргэдэд зориулсан хотхон байгуулна гэж зорьж байна. Эх сууриа тавиад л явж байна. Өөрийн гэсэн блокны үйлдвэртэй болсон гээд ажил урагшилж л байна.

-Ерөнхий боловсролын сургууль төгсөөд мэргэжил сонголт гэж чухал асуудал гарч ирдэг. Яагаад барилгын чиглэлийн мэргэжил сонгосон юм бэ?

-Намайг бага байхад аав маань АНУ-д таван жил ажиллаад ирсэн. Тухайн үед хүмүүс хүүхдүүдээ аль болох гадагш сургахыг эрмэлздэг, эхэлж байсан ч гэж хэлж болох юм. Уг нь АНУ явна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч виз нь гарч чадаагүй. Хөрш айлын ах Хятадад эмчийн мэргэжлээр сурдаг байсан юм. Надад хэд хэдэн сургуулийн санал тавьж, тэгээд л Хятад руу сурахаар зориг шулуудаж байлаа. Хятад улс ид хөгжиж байсан үе л дээ. Тухайн үед бизнесийн чиглэлээр суръя гэсэн зорилготой байсан ч тэнд сурч байгаа хүмүүсийн дийлэнх нь энэ мэргэжлээр сурч байсан учраас эргэж ирээд ажиллах нөхцөл боломж хэр билээ гэж бодсон. Тэгээд л барилгын чиглэлийн мэргэжлийг сонгосон доо.

-Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл бий болоод байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хүнд сорилт болж байх шиг байна. Танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөв?

-Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас дөрөвдүгээр сарын 15-аас арваннэгдүгээр сарын 15 хүртэл ажилтай байдаг. Бусад үед нь Хятадаас бараа материал захиалах, худалдан борлуулах чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн өвлийн улирлын хувьд хил гааль хаалттай учраас орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ том төсөл авчихсан байсан учраас ажил зогсоогүй.  

-Монголд барилгын гүйцэтгэгч олон компани бий. Танай компанийн давуу тал юу вэ?

-Чанартай материалаар хугацаанд нь хийж гүйцэтгэдгээрээ онцлог гэж боддог. Интерьер дизайны чиглэлээр сурсан учраас ямар материал чанартай байдаг талаарх бүх дата байдаг учраас материалыг чанартайг нь сонгож чаддаг. Энэ бүхэн манай компанийн давуу тал байх. Ер нь хөдөлмөрлөсөн хэн бүхэн өөрийн хөрөнгөтэй болох боломжтой нийгэм шүү дээ, ардчилал. Ийм нийгэмд төрж өссөн бид их азтай. Одоо үүнийгээ харин алдаад явуулчихалгүй, бэхжүүлэх нь л чухал байна.

-АН-ыг сонгох шалтгаан тань энэ байсан уу?

-Тийм, би Ардчилал ялснаас хоёр хоногийн дараа төрсөн. Хөдөлмөрлөсөн нэгэн өөрийн гэсэн хөрөнгөтэй болох боломжтой чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэн үе шүү дээ. Тухайн үед АН-ын үйл ажиллагаа зөв санагдаж байсан юм.

-АН-д хэзээ элссэн юм бэ?

-2014 онд их сургуулиа төгсөж ирээд л АН-д элссэн.

-Орон нутгийн сонгуульд намаасаа нэр дэвшихдээ мэдээж зорилго тавьсан байх, тэр нь юу вэ?

-Орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаан нь амьдарч байгаа орчин болон зам талбай, гэрэлтүүлгийн асуудал их байдаг. Өөрийн мэргэжлээ ашиглан эдгээр өөрчлөлтийг хийе гэж бодсон. Жишээ нь зам, хүүхдийн тоглоомын талбай ямар стандарттай байх талаар давуу тал их гэж бодож байна. Гаднын улсын гэр хороолол зөв шийдэлтэй байдаг шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ газар олголт нь асуудалтай. Бохирыг нь соруулчихдаг, хотхон маягийн зохион байгуулалттай аль болох иргэдийг амьдрахад тав тухтай орчныг бий болгохын төлөө ажиллах зорилго тавин нэр дэвшсэн.

-Баярлалаа.

Д.Жавхлан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Танилц: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • batna (202.126.88.179)
    Amjilt husey duude
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.101.226)
    Great
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.90.109)
    Амжилт хүсье анд аа
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • лхам........... (103.57.95.26)
    Энэ зөв шүү. Гэтэл ардчиллын алтан хараацайнууд саа,аүк-г луйвардаж авсныг та нар мэдэхийг хүсэхгүй,эс үйлдэл үзүүлж байгаад харамсаж байна.
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 49 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    11 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    11 цаг 39 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    11 цаг 59 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    12 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    12 цаг 45 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    13 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    13 цаг 15 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    13 цаг 26 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    14 цаг 25 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    14 цаг 29 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    15 цаг 16 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    15 цаг 28 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    15 цаг 44 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    15 цаг 45 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    15 цаг 53 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    16 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    16 цаг 19 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    16 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 44 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК