УИХ-ын чуулганаар малын хөлийн татвар оноох, цугларсан мөнгөөр бэлчээрийг сайжруулах асуудал яригдаж буй.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Бэлчээрийн даацын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Малын тоо өсөх нь сайн мэдээ хэдий ч малын тоо толгой өсөхийн хэрээр цөлжилт нэмэгдэж, мал сүргийн чанар муудаж байна.
Хөдөө аж ахуйн бодлого алдагдсанаас үүдэн малчид маань "Мянгат"-ын араас хөөцөлдөж сүргийн чанар алдагдаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Салбарын бодлогын асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэж "Бэлчээрийн тухай хууль"-аас эхлэн дорвитой шийдэл гаргах шаардлага байгаа билээ.
Малаа яаж маллахаа, Марксизмаар заалгахгүй гэсэн хуучны үг байдаг.
Тийм учраас тус хуулийг хэлэлцүүлэхдээ малчдын санал бодлыг тусгах нь зүйтэй. Энэ ажлын хүрээнд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулахаар ярилцаж байна.
Малаас гарах үр ашгийг нэмэгдүүлж, малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь экспортын орлогыг нэмэгдүүлэхэд асар их нөөц болох юм. Бидэнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж эдийн засгаа солонгоруулах нөөц боломж байсаар байна" гэлээ.