Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нээлт өнөөдөр сүр дуулиантайгаар эхэлсэн ч үүнтэй зэрэгцэн улс төр ч “буцалж” эхэллээ.
Тодруулбал, энэ удаагийн орон нутгийн сонгуульд ХҮН-ыг оролцуулахгүй байх нөхцөл байдал үүссэн нь улс төрийн намуудыг талцахад хүргээд байна.
Өнгөрсөн 2018 онд намын үүрүүдээ татан буулгасан ХҮН-ынхан энэ наймдугаар сард нийслэлд намын үүрүүдээ дахин байгуулсан нь орон нутгийн сонгуулийн хуулийн 6.1-тэй зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр шүүхээс ХҮН-ыг бүртгэж авсан бүртгэлийг түдгэлзүүлжээ. ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх нь хэнд ашигтай вэ. Мэдээж, эрх баригч Монгол Ардын намд.
Тэд сонгууль бүрийн өмнө булхай, луйвраа хийдэг нь энэ удаад ч давтагдлаа.
Гэнэтийн ийм шийдвэрийг нөлөө бүхий МАН л гаргуулж чадна. Учир нь, энэ сонгуульд ХҮН ахиухан хэдэн суудал авчихад л Ерөнхийлөгчийн сонгуульд “гай” болно. Энэ ч үүднээсээ МАН-ынхан эртнээс замаа засч, энэ удаад ХҮН-ыг гудамжинд гаргалаа.