Орон нутгийн ээлжит сонгууль маргааш орон даяар өглөө 07.00 цагаас эхэлж, 20.00 цагт дуусна.
Энэ удаагийн сонгуульд 8000 мандат дээр 17000 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж байна.
Орон нутгийн сонгуулийн зардал нийт 16.5 тэрбум төгрөг.
Мөн цар тахалтай холбогдуулан Засгийн газрын 124 дүгээр тогтоол гарсан. Энэ хүрээнд сонгуулийг онцгой журмаар зохион явуулахад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 483 сая төгрөг гарган бээлий болон бусад халдваргүйжүүлэлтийн бодис авч хэсгийн хороодод хүргүүлсэн талаар СЕХ-н дарга П.Дэлгэрнаран мэдээллээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)