Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны 07:00-20:00 цагт явагдана.
Улсын Бүртгэлийн ерөнхий газраас 2,148 хэсгийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд иргэн та сонгуулийн санал өгөх байраа энд дарж шалгах боломжтой юм. Энэ удаагийн сонгуульд найман мянган мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Дашрамд өгүүлэхэд орон нутгийн сонгуулийг 16 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байна.