Монгол Улсын иргэд маргааш Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөө сонгоно.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар сургууль дээр очиж, саналаа өгөх юм байна.
Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр очиж, саналаа өгч байсан билээ.
Дашрамд, сонгогчийн санал авах ажиллагаа 2020 оны аравдугаар сарын 15-ны Пүрэв гарагт өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл явагдах юм.